ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ)

ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ) • Монгол Цагаан Домын үндсэн гурван дууны нэг • Монгол Цагаан Домын бүх ном, судруудын оньс Зохиогч: Хигдэ Ээхэн (4/21) Монгол Цагаан Домын бүх номыг буюу “цалигт”, “дуу уухайт”, "галигт" номоо дуу уухайт номд нь, бүх дуу уухайт номоо “Ивэдэйн цагаан овоо” дуундаа, “Ивэдэйн цагаан овоо” дуугаа нэг бадагт нь хурааж оньсолдог. Иймд “Ивэдэйн цагаан овоо” дуу бол монгол цагаан домын бүх агам югти дуу уухайт ном судруудын оргил нь, мөн оньс нь юм. Та бүхэндээ “Ивэдэйн цагаан овоо” дууныхаа: - түүх домог, утга учрыг танилцуулая - хураангуй бадгийг, хураангуй бадгийн дөрвөн хувилбарыг хүргэе. “Ивэдэйн цагаан овоо” дууг орчлон хорвоо хийгээд бүх нэгдмэл болон нэгж оршихуйн жам, зүй тогтлыг эхлэлээс нь төгсгөл хүртэл нь, нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж, тайлж монгол цагаан домын үндсэн онолуудыг нээж, сургаал, аргазүйг нь боловсруулж, зэмсгүүдийг нь бүтээж монгол цагаан домыг хөгжүүлсэн, Гийн язгуурт сүнс ух...