Posts

Showing posts from April, 2024

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

Image
  ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ:  - Асарай (асарын айнхан) / Дээд астралынхан - Зийдөр / Доод астралынхан ⧫ Цагаан домын судруудад хий биетэй оршихуйг "асарай", "зийдөр" гэж үндсэн хоёр том бүлэг болгож авч үздэг. ⧫ Орчин үед хий биетэй оршихуйг судалдаг, хий биетэй оршихуйтай харьцдаг, астрал аялал хийдэг (өөрийн астрал биеэрээ аялдаг, астрал ертөнцүүдээр аялдаг) хүмүүс хий биет оршихуйг мөн "дээд астралынхан, "доод астралынхан" гэсэн үндсэн хоёр том бүлэг болгож авч үзэж байна. ⧫ Буддын гүн ухаанд бол хий биетэй асарай, зийдөрүүдийг бүгдийг нэгтгээд "асурынхан", "асурын их ертөнцийнхөн" гэж нэрлэдэг. Цагаан домын судруудад АСАРАЙ (асарын айнхан) гэж хий биетэй төрөлтнүүдийг гэхдээ орчин үеийн нэр томьёогоор бол "дээд астралынхан" буюу хүнтэй жишиж ойлговол өөрийн гэсэн амьдрах газар орон, гэр оромж, эдлэх хэрэглэх зүйл, хийх ажил, эдлэх жаргалтай, бас зовлон, тэмцэлтэй төрөлтнүүдийг хэлж байна. Энэ дээд астралынхны хамгийн өндөр

ЭХ СУРВАЛЖ, АРГА ЗАМ, БОЛОМЖ

Image
Тэр тэнгэр үзлийн гүн ухаан гээч юмны чинь ном судар, баримт баталгаа, эх сурвалж нь хаана байна? гээд л дайрцгаах юм, зарим хүмүүс. Хэрвээ таны хараа нээлттэй байгаа бол тэнгэр үзлийн гүн ухааны ном судар, баримт баталгаа, эх сурвалж хаа сайгүй байна, хаа сайгүй байгаа. Гэхдээ болхи, бартаг, доорд түвшинд биш. Байх ёстой түвшиндээ, байх ёстой хэлбэр, хэмжээстдээ байж л байгаа, байж л байна. Та өөрөө олж харахгүй бол хэн нэгэн энэ байна гэж зааж өгөөд, авч ирж өгөөд ч та олж харахгүй. Олж харсан ч ойлгохгүй. Ойлгосон ч хүлээж авч чадахгүй. Тэнгэр үзлийн гүн ухаан үнэхээр судлая, таньж мэдье гэвэл маш олон эх сурвалжууд, арга замууд, бодит боломжууд байгаа. Жишээ нь: 1. Тэнгэр үзлийн гүн ухааны агам югти дуу уухайт ном судруудыг судлах (Монгол ардын аман зохиолууд, тэр дундаа тууль, үлгэр зэрэг оньсууд. Югти, нэр, оньсуудыг нь тайлж ойлгох ёстой.) 2. МНТ, АДҮА судрууд (югти нэр, оньсуудыг нь тайлж ойлгох ёстой.) 3. Тэнгэр үзлийн гүн ухааныг нээж боловсруулж нүүдлийн соёл иргэншил болтол

"ДОМ" гэдэг монгол үгийг англиар юу гэж хэлэх вэ?, "МОНГОЛ ДОМ"-г англиар юу гэж нэрлэх вэ?

Image
Дом гэдэг монгол үгийг гадаад хэл дээр орчуулахын тулд, монгол домыг гадаад нэрээр нэрлэхийн тулд, эхлээд монгол домыг, монгол дом гэж яг юу вэ гэдгийг сонгодог-академик утгаар нь мэдэж байх ёстой. 1. Монгол дом бол тэнгэр үзлийн гүн ухааны үндсэн технологиудын нэг. 2. Монгол дом бол тэнгэр үзлийн гүн ухааны "оршихуйн нарийн болон хэт нарийн түвшинд ажилладаг технологи" юм. 3. Монгол дом орчин үеийн нэр томъёо, ойлголтоор бол "сэтгэц-мэдээллийн технологи" юм гэдгийг сайтар ойлгосон байх ёстой. Монгол дом зөвхөн өвчин эдгээх, сөрөг зүйлийг ариусгах, эвдэрснийг засах, муу муухай зүйлээс хамгаалах үйл биш. Монгол дом бол бүтээх үйл. Аливаа бүтээх үйлээ хийхийн тулд эхлээд тухайн үйл хийх сав орноо, талбараа сайтар шинжиж засах ёстой зүйл байвал бүрэн засаж, ариусгах ёстой зүйл байвал бүрэн ариусгадаг. Тэгээд дараа нь бүтээх үйлээ хийдэг. /Эглийн үзэгдлээр жишвэл яг л мод, цэцэг тарихын тулд эхлээд хөрсөө бэлдээд дараа нь үрээ суулгадаг шиг./ ✶ Монгол домын, Монгол ца

Монголчуудын БӨРТЭ ЧОНО (ЧОНО), ГОО МАРАЛ (БУГА), БҮРГЭД, ХУН ЗЭРЭГ ТОТЕМ болон "ТЭНГЭР ЯЗГУУРТ" гэсэн тодотгол ямар учиртай вэ?

Image
Монгол домог, үлгэрүүдэд, агам югти судруудад монголчуудын язгуур, уг гарвал, сүлд, шүтээн гэж тэмдэглэгдсэн Бөртэ-Чоно, Гуа-Марал, Хун, Цагаан шонхор, Гирэгэ(гирэгүүд), Бүргэд, Гарди, Үхэр (Бух) гэсэн нэрүүд бол дандаа тэнгэрүүдийн буюу оддын нэрүүд юм шүү. Жишээ нь: Буриадын нэг салбар овог болох "Хорь Буриад"-н гарал үүслийн домогт гардаг Хоридай мэргэний нэг хатан нь Хун (Хонг) гэдэг тэнгэрийн дагина байсан гэсэн үг. Тэрнээс Буриадын нэг салбар овог нь хун, хүн хоёрын эрлийз, Монголчууд амьтан, хүн хоёрын дундаас үүссэн, хүн амьтан хоёрын эрлийзүүд гэсэн үг биш. Ганцхан монголчууд ч биш, гүн ухаан, соёл иргэншил хөгжүүлсэн бүх л үндэстнүүд оддыг, одны ордуудыг амьтны нэрээр нэрлэдэг байсан. Одоо ч энэ нэрүүдээ ашиглаж байгаа. Мөн оддын хүүхдүүд/ оддын үрс (star children /звездные дети) гэсэн ойлголтууд хүн төрөлхтний дунд түгээмэл байна. Эдгээр оддын хүүхдүүд (бидний уламжлалт ойлголтоор бол тэнгэр язгууртнууд) сүүлийн үед бүр ч эрчимтэй судлагдаж, хүлээн зөвшөөрөгдөж

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

Image
Дом гэж, домын талаар ярихаасаа өмнө "дом" гэж яг юу вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. "Дом" гэж юу вэ? гэдгээ мэдэхгүйгээр, "Дом" гэдэг үндсэн ойлголтоо тодорхой болгохгүйгээр монгол дом, дом засал, дом хийнэ, дом сургана, дом сурна, хар дом, цагаан дом, ногоон дом гэж ярьж болохгүй.  Дом гэдэг бол орчин үед хүмүүс нийтлэг ойлгож байгаа шиг зөвхөн өвчин эдгээх, хар муу зүйлээс хамгаалах арга биш.  Дом бол маш өргөн хүрээтэй ойлголт.  ✶ Монгол дом бол сонгодог утгаараа санаж хүсэж байгаа сайн сайхан бүхнийхээ учир шалтгаан болон үрийг бүтээх технологи юм. ✶  МОНГОЛ ДОМЫН: сонгодог утга, агуулга үндсэн зорилго үндсэн хэрэглээ бол санаж хүсэж байгаа сайн сайхан бүхнийхээ учир шалтгаан болон үрийг бүтээх явдал. МОНГОЛ ДОМ БОЛ: танин мэдэж ойлгож ухаарах ёстой жам, ёс сурч мэдэх ёстой ном мэдлэг ("үнэн - академик - ариун" мэдлэг) эзэмших ёстой аргазүй, ур чадвар ашиглаж, хэрэглэж сурах ёстой нандин зэмсгүүдийн цогц систем юм. АРАЙ ДЭЛГЭРҮҮЛБЭЛ,