Posts

Showing posts from May, 2024

АМЬ, СҮНС, ТӨГС ГЭГЭЭРЭЛ

Image
  МОНГОЛ ХҮНИЙ “АМЬГҮЙ БҮХНИЙГ АМЬДЧИЛЖ, АМЬТАЙ БҮХНИЙГ ХҮНЧИЛЖ, ХҮН БҮХНИЙГ ХҮНДЭТГЭЖ ҮЗЭХ” ҮЗЛИЙН ФИЛОСОФИ, АКАДЕМИК МЭДЛЭГ, ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ АМЬ Амь гэдэг бол цагаан домын онолоор бүрдүүлэгч арван хоёр дэд язгуур нэгдэж цулыг бүтээхэд тэр цул дотор үүсдэг гол дотор бий болсон халуун хий. Амь-Гол гэдэг холбоо үгийн үндсэн утга агуулга эндээс тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор, Амь гэдэг бол арван хоёр эгэл бөөм нэгдэж бөөмүүдийг, бөөмүүд нэгдэж атомын цөмийг үүсгэхэд атомын цөм дотор бий болдог гол гэж нэрлэгдэх орон зай дотор үүсдэг халуун хийн нэр. СҮНС Сүнс гэдэг бол судрын хэлээр "цул" буюу орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёогоор “атомын цөм” дотор үүссэн "гол" дотор үүсдэг "амь" гэдэг халуун хийтэй хамт үүсэж, гол дотор орших амь гэдэг халуун хийг хадгалж, тээж, хамгаалж сахиж байдаг хий хэлбэртэй эрчим. Цөм үүссэн л бол тэр цөм дотор гол заавал үүснэ. Гол үүссэн л бол тэр гол дотор амь гэдэг халуун хий заавал үүснэ. Амь үү