Posts

Showing posts from May, 2024

ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ)

Image
  ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ) • Монгол Цагаан Домын үндсэн гурван дууны нэг • Монгол Цагаан Домын бүх ном, судруудын оньс Зохиогч: Хигдэ Ээхэн (4/21) Монгол Цагаан Домын бүх номыг буюу “цалигт”, “дуу уухайт”, "галигт" номоо дуу уухайт номд нь, бүх дуу уухайт номоо “Ивэдэйн цагаан овоо” дуундаа, “Ивэдэйн цагаан овоо” дуугаа нэг бадагт нь хурааж оньсолдог. Иймд “Ивэдэйн цагаан овоо” дуу бол монгол цагаан домын бүх агам югти дуу уухайт ном судруудын оргил нь, мөн оньс нь юм. Та бүхэндээ “Ивэдэйн цагаан овоо” дууныхаа: - түүх домог, утга учрыг танилцуулая - хураангуй бадгийг, хураангуй бадгийн дөрвөн хувилбарыг хүргэе. “Ивэдэйн цагаан овоо” дууг орчлон хорвоо хийгээд бүх нэгдмэл болон нэгж оршихуйн жам, зүй тогтлыг эхлэлээс нь төгсгөл хүртэл нь, нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж, тайлж монгол цагаан домын үндсэн онолуудыг нээж, сургаал, аргазүйг нь боловсруулж, зэмсгүүдийг нь бүтээж монгол цагаан домыг хөгжүүлсэн, Гийн язгуурт сүнс ух...

АМЬ, СҮНС, ТӨГС ГЭГЭЭРЭЛ

Image
  МОНГОЛ ХҮНИЙ “АМЬГҮЙ БҮХНИЙГ АМЬДЧИЛЖ, АМЬТАЙ БҮХНИЙГ ХҮНЧИЛЖ, ХҮН БҮХНИЙГ ХҮНДЭТГЭЖ ҮЗЭХ” ҮЗЛИЙН ФИЛОСОФИ, АКАДЕМИК МЭДЛЭГ, ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ АМЬ Амь гэдэг бол цагаан домын онолоор бүрдүүлэгч арван хоёр дэд язгуур нэгдэж цулыг бүтээхэд тэр цул дотор үүсдэг гол дотор бий болсон халуун хий. Амь-Гол гэдэг холбоо үгийн үндсэн утга агуулга эндээс тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор, Амь гэдэг бол арван хоёр эгэл бөөм нэгдэж бөөмүүдийг, бөөмүүд нэгдэж атомын цөмийг үүсгэхэд атомын цөм дотор бий болдог гол гэж нэрлэгдэх орон зай дотор үүсдэг халуун хийн нэр. СҮНС Сүнс гэдэг бол судрын хэлээр "цул" буюу орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёогоор “атомын цөм” дотор үүссэн "гол" дотор үүсдэг "амь" гэдэг халуун хийтэй хамт үүсэж, гол дотор орших амь гэдэг халуун хийг хадгалж, тээж, хамгаалж сахиж байдаг хий хэлбэртэй эрчим. Цөм үүссэн л бол тэр цөм дотор гол заавал үүснэ. Гол үүссэн л бол тэр гол дотор амь гэдэг халуун хий заавал үүснэ. Амь үү...