Posts

АМЬ, СҮНС, ТӨГС ГЭГЭЭРЭЛ

Image
  МОНГОЛ ХҮНИЙ “АМЬГҮЙ БҮХНИЙГ АМЬДЧИЛЖ, АМЬТАЙ БҮХНИЙГ ХҮНЧИЛЖ, ХҮН БҮХНИЙГ ХҮНДЭТГЭЖ ҮЗЭХ” ҮЗЛИЙН ФИЛОСОФИ, АКАДЕМИК МЭДЛЭГ, ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ АМЬ Амь гэдэг бол цагаан домын онолоор бүрдүүлэгч арван хоёр дэд язгуур нэгдэж цулыг бүтээхэд тэр цул дотор үүсдэг гол дотор бий болсон халуун хий. Амь-Гол гэдэг холбоо үгийн үндсэн утга агуулга эндээс тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор, Амь гэдэг бол арван хоёр эгэл бөөм нэгдэж бөөмүүдийг, бөөмүүд нэгдэж атомын цөмийг үүсгэхэд атомын цөм дотор бий болдог гол гэж нэрлэгдэх орон зай дотор үүсдэг халуун хийн нэр. СҮНС Сүнс гэдэг бол судрын хэлээр "цул" буюу орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёогоор “атомын цөм” дотор үүссэн "гол" дотор үүсдэг "амь" гэдэг халуун хийтэй хамт үүсэж, гол дотор орших амь гэдэг халуун хийг хадгалж, тээж, хамгаалж сахиж байдаг хий хэлбэртэй эрчим. Цөм үүссэн л бол тэр цөм дотор гол заавал үүснэ. Гол үүссэн л бол тэр гол дотор амь гэдэг халуун хий заавал үүснэ. Амь үү

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

Image
  ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ:  - Асарай (асарын айнхан) / Дээд астралынхан - Зийдөр / Доод астралынхан ⧫ Цагаан домын судруудад хий биетэй оршихуйг "асарай", "зийдөр" гэж үндсэн хоёр том бүлэг болгож авч үздэг. ⧫ Орчин үед хий биетэй оршихуйг судалдаг, хий биетэй оршихуйтай харьцдаг, астрал аялал хийдэг (өөрийн астрал биеэрээ аялдаг, астрал ертөнцүүдээр аялдаг) хүмүүс хий биет оршихуйг мөн "дээд астралынхан, "доод астралынхан" гэсэн үндсэн хоёр том бүлэг болгож авч үзэж байна. ⧫ Буддын гүн ухаанд бол хий биетэй асарай, зийдөрүүдийг бүгдийг нэгтгээд "асурынхан", "асурын их ертөнцийнхөн" гэж нэрлэдэг. Цагаан домын судруудад АСАРАЙ (асарын айнхан) гэж хий биетэй төрөлтнүүдийг гэхдээ орчин үеийн нэр томьёогоор бол "дээд астралынхан" буюу хүнтэй жишиж ойлговол өөрийн гэсэн амьдрах газар орон, гэр оромж, эдлэх хэрэглэх зүйл, хийх ажил, эдлэх жаргалтай, бас зовлон, тэмцэлтэй төрөлтнүүдийг хэлж байна. Энэ дээд астралынхны хамгийн өндөр

ЭХ СУРВАЛЖ, АРГА ЗАМ, БОЛОМЖ

Image
Тэр тэнгэр үзлийн гүн ухаан гээч юмны чинь ном судар, баримт баталгаа, эх сурвалж нь хаана байна? гээд л дайрцгаах юм, зарим хүмүүс. Хэрвээ таны хараа нээлттэй байгаа бол тэнгэр үзлийн гүн ухааны ном судар, баримт баталгаа, эх сурвалж хаа сайгүй байна, хаа сайгүй байгаа. Гэхдээ болхи, бартаг, доорд түвшинд биш. Байх ёстой түвшиндээ, байх ёстой хэлбэр, хэмжээстдээ байж л байгаа, байж л байна. Та өөрөө олж харахгүй бол хэн нэгэн энэ байна гэж зааж өгөөд, авч ирж өгөөд ч та олж харахгүй. Олж харсан ч ойлгохгүй. Ойлгосон ч хүлээж авч чадахгүй. Тэнгэр үзлийн гүн ухаан үнэхээр судлая, таньж мэдье гэвэл маш олон эх сурвалжууд, арга замууд, бодит боломжууд байгаа. Жишээ нь: 1. Тэнгэр үзлийн гүн ухааны агам югти дуу уухайт ном судруудыг судлах (Монгол ардын аман зохиолууд, тэр дундаа тууль, үлгэр зэрэг оньсууд. Югти, нэр, оньсуудыг нь тайлж ойлгох ёстой.) 2. МНТ, АДҮА судрууд (югти нэр, оньсуудыг нь тайлж ойлгох ёстой.) 3. Тэнгэр үзлийн гүн ухааныг нээж боловсруулж нүүдлийн соёл иргэншил болтол

"ДОМ" гэдэг монгол үгийг англиар юу гэж хэлэх вэ?, "МОНГОЛ ДОМ"-г англиар юу гэж нэрлэх вэ?

Image
Дом гэдэг монгол үгийг гадаад хэл дээр орчуулахын тулд, монгол домыг гадаад нэрээр нэрлэхийн тулд, эхлээд монгол домыг, монгол дом гэж яг юу вэ гэдгийг сонгодог-академик утгаар нь мэдэж байх ёстой. 1. Монгол дом бол тэнгэр үзлийн гүн ухааны үндсэн технологиудын нэг. 2. Монгол дом бол тэнгэр үзлийн гүн ухааны "оршихуйн нарийн болон хэт нарийн түвшинд ажилладаг технологи" юм. 3. Монгол дом орчин үеийн нэр томъёо, ойлголтоор бол "сэтгэц-мэдээллийн технологи" юм гэдгийг сайтар ойлгосон байх ёстой. Монгол дом зөвхөн өвчин эдгээх, сөрөг зүйлийг ариусгах, эвдэрснийг засах, муу муухай зүйлээс хамгаалах үйл биш. Монгол дом бол бүтээх үйл. Аливаа бүтээх үйлээ хийхийн тулд эхлээд тухайн үйл хийх сав орноо, талбараа сайтар шинжиж засах ёстой зүйл байвал бүрэн засаж, ариусгах ёстой зүйл байвал бүрэн ариусгадаг. Тэгээд дараа нь бүтээх үйлээ хийдэг. /Эглийн үзэгдлээр жишвэл яг л мод, цэцэг тарихын тулд эхлээд хөрсөө бэлдээд дараа нь үрээ суулгадаг шиг./ ✶ Монгол домын, Монгол ца