ЭХ СУРВАЛЖ, АРГА ЗАМ, БОЛОМЖ



Тэр тэнгэр үзлийн гүн ухаан гээч юмны чинь ном судар, баримт баталгаа, эх сурвалж нь хаана байна? гээд л дайрцгаах юм, зарим хүмүүс.

Хэрвээ таны хараа нээлттэй байгаа бол тэнгэр үзлийн гүн ухааны ном судар, баримт баталгаа, эх сурвалж хаа сайгүй байна, хаа сайгүй байгаа. Гэхдээ болхи, бартаг, доорд түвшинд биш. Байх ёстой түвшиндээ, байх ёстой хэлбэр, хэмжээстдээ байж л байгаа, байж л байна. Та өөрөө олж харахгүй бол хэн нэгэн энэ байна гэж зааж өгөөд, авч ирж өгөөд ч та олж харахгүй. Олж харсан ч ойлгохгүй. Ойлгосон ч хүлээж авч чадахгүй.


Тэнгэр үзлийн гүн ухаан үнэхээр судлая, таньж мэдье гэвэл маш олон эх сурвалжууд, арга замууд, бодит боломжууд байгаа. Жишээ нь:

1. Тэнгэр үзлийн гүн ухааны агам югти дуу уухайт ном судруудыг судлах (Монгол ардын аман зохиолууд, тэр дундаа тууль, үлгэр зэрэг оньсууд. Югти, нэр, оньсуудыг нь тайлж ойлгох ёстой.)
2. МНТ, АДҮА судрууд (югти нэр, оньсуудыг нь тайлж ойлгох ёстой.)
3. Тэнгэр үзлийн гүн ухааныг нээж боловсруулж нүүдлийн соёл иргэншил болтол хөгжүүлсэн үе үеийн монгол язгууртнуудтай астрал болон чаннелингаар холбогдох
4. акашид нэвтрэх
5. улаачид бууж байгаа онгод, дээдсүүдтэй золгож хөөрөлдөх гэх мэт.


Шил сайт Агис минь
Шивэргэл сайт Агас минь
Үнэн мөнхийн ёсы минь
Үсэг үгүй судры минь
Үрдээ заадаг номы минь
Үнс болгож чадахгүй
Үгүйрүүлж хэзээ ч барахгүй
Үгүйсгэж хэн ч дийлэхгүй
"ҮРЭКЕЛН" судрын өчил, тангарагийн шүлгүүдээс


Танд Амжилт, Ашдын жаргал ерөөе!


✶ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ


Нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн




ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


цахим хичээлийн хөтөлбөр:


Илээхэн Ээхэн

Comments

Popular posts from this blog

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

ОНГОД, УДМЫН ОНГОД, УЛААЧИЙН ЁС /"АГАМ ЮГТИ НОМУУД ДОР САЙТАР ДАДАН ТӨГС"/