"ДОМ" гэдэг монгол үгийг англиар юу гэж хэлэх вэ?, "МОНГОЛ ДОМ"-г англиар юу гэж нэрлэх вэ?
Дом гэдэг монгол үгийг гадаад хэл дээр орчуулахын тулд, монгол домыг гадаад нэрээр нэрлэхийн тулд, эхлээд монгол домыг, монгол дом гэж яг юу вэ гэдгийг сонгодог-академик утгаар нь мэдэж байх ёстой.
1. Монгол дом бол тэнгэр үзлийн гүн ухааны үндсэн технологиудын нэг.
2. Монгол дом бол тэнгэр үзлийн гүн ухааны "оршихуйн нарийн болон хэт нарийн түвшинд ажилладаг технологи" юм.
3. Монгол дом орчин үеийн нэр томъёо, ойлголтоор бол "сэтгэц-мэдээллийн технологи" юм гэдгийг сайтар ойлгосон байх ёстой.
Монгол дом зөвхөн өвчин эдгээх, сөрөг зүйлийг ариусгах, эвдэрснийг засах, муу муухай зүйлээс хамгаалах үйл биш. Монгол дом бол бүтээх үйл. Аливаа бүтээх үйлээ хийхийн тулд эхлээд тухайн үйл хийх сав орноо, талбараа сайтар шинжиж засах ёстой зүйл байвал бүрэн засаж, ариусгах ёстой зүйл байвал бүрэн ариусгадаг. Тэгээд дараа нь бүтээх үйлээ хийдэг. /Эглийн үзэгдлээр жишвэл яг л мод, цэцэг тарихын тулд эхлээд хөрсөө бэлдээд дараа нь үрээ суулгадаг шиг./
✶ Монгол домын, Монгол цагаан домын сонгодог агуулга, үндсэн зорилго, үндсэн хэрэглээ бол санаж хүсэж байгаа сайн сайхан зүйлийнхээ учир шалтгаан, үрийг үүсгэж бүтээх явдал. ✶
Энэхүү учир шалтгаан, үр гэдэг бол оршихуйн хэт нарийн (нууц, хоосон) болон нарийн (далд) түвшинд, хүн дээр бол сэтгэл (хий бие), оюун ухаан (гэрлэн бие)-д үүсэж бий болдог, хадгалагддаг зүйлс. Ийм учраас монгол домын яг энэ сонгодог агуулгад нь тохирсон, мөн орчин үеийн хүмүүст, цаашлаад шинэ мянганыханд илүү ойлгомжтой англи нэр бол:
1. Mental-Programming оf Tengerism.
2. Mental-Information technology of Tengerism
✶ Ерөнхий нэр бол "The Mongol Dom" ✶
Тэнгэр үзлийн гүн ухаан бол шашин биш. Тэнгэр үзлийн гүн ухаан шашин биш учраас тэнгэр үзлийн гүн ухааны үндсэн технологиудын нэг болох монгол дом бол шашны зан үйл биш. Ийм учраас монгол домыг хүмүүст шашны зан үйл, ид шид, илбэ жилбэ мэтээр ойлгогддог "necromancy, sorcery, incanting, magic, white magic, natural magic, sortilege..." зэрэг англи нэр томъёонуудаар илэрхийлж болохгүй.
Монгол Дом (Тэнгэр үзлийн гүн ухааны дом) бол:
1. орчин үеийн нэр томъёогоор сэтгэц-мэдээллийн технологи (сэтгэц/билгэ дээр кодлогдоод хадгалагдчихсан байгаа мэдээлэл, программуудтай ажилладаг, мөн сэтгэц/билгэ дээр хүссэн код, программаа суулгадаг технологи) учир
2. энэ шинэ мянган бол сэтгэц-мэдээллийн технологийн эрин учир монгол домыг англиар нэрлэхдээ, тэр дундаа эрдэм шинжилгээ, сургалт судалгааны бүтээл, хэлэлцүүлэг, дадлага сургуулилт зэрэгт дурдахдаа, ашиглахдаа дараах нэр томъёонуудыг хэрэглэнэ.
1. The Mongol-Dom
2. Mental-Programming оf Tengerism.
3. Mental-Information technology of Tengerism
нийтлэл бичсэн Монгол Цагаан Домын хорин хоёрдох үеийн уламжлагч Илээхэн Ээхэн
✶ ТАЛАРХЛАА ✶ ГЯЛАЙЛАА ✶ ГИЙЛЭЭ ✶
ЭХ СУРВАЛЖ:
- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт
Comments
Post a Comment