ОЮУНЫ ИДЭЭ УНДАА



Орчлон хорвоо эргэдэгээрээ эргэж, огоот ертөнцүүд оршдогоороо оршиж байгаа. Иймд, ямар нэг асуудал байгаа бол бид л өөрсдөө буруу эргээд, буруу оршоод байна гэсэн үг.

Бид номоо амьдрал, амьдралаа ном болгож, номын ёсоор буюу жамын дагуу оршиж, амьдарч чадахгүй байна гэсэн үг. Бид жамын дагуу оршиж, амьдарч чадахгүй байна гэдэг нь бид жинхэнэ жам ёсыг, жинхэнэ номыг мэдэхгүй байна гэсэн үг.

Бид яагаад жамыг мэдэхгүй байна вэ гэвэл, бидэнд:
- "багаж хэрэгсэл"
- "нандин зэмсэг"
- "хүслийг хангагч чандмань эрдэнэ" болгон хэрэглэх, амьдралынхаа энгийн хэрэгцээ болон дээд зорилгуудад аль алинд нь ашиглах "үнэн-академик-ариун" гэсэн гурван шалгуурыг бүрэн хангасан мэдлэг буюу "жинхэнэ оюуны идээ ундаа", "жинхэнэ ном" байхгүй байна гэсэн үг.

Бидэнд жинхэнэ ном, жинхэнэ оюуны идээ ундаа болсон үнэн-академик-ариун мэдлэг буюу үнэн гэдэг нь үйл, амьдрал, цаг хугацаа гурваар шалгагдаж шалгарч батлагдсан, өндөр түвшний агаад бүрэн цогц, ариун чанартай мэдлэг байхгүй байгаагийн нэг жишээ:
Орчин үед амтай бүхэн өөр өөрийнхөөрөө ярьж, хэрэглэж, зарим нь бусдад зааж сургаж байгаа хүний хий биеийн анатоми, физиологийн онол, сургаалууд маш ерөнхий, хагас дутуу буюу академик бус байдаг. Академик гэсэн шалгуурыг хангаагүй мэдээлэл бол жинхэнэ ном, мэдлэг биш. Кундалин йогийн гэрлэн биеийн анатомын олон нийтэд ил тавигдсан онол сургаалуудад оюун ухаант, хэл сэтгэхүйт хүнийг мунхаг, хэлгий адгуус доод төрөлтөн, гурван муу заяаныхан гэгддэг нохой, муур зэрэг амьтадтай ижилхэн үндсэн 7 хүрдтэй гэж зааж байна. Яг үнэндээ бол хүнийг үндсэн 6 хүрдтэй гэж сургаж байна. Кундалин йогийн онол сургаалд биеийн гадна байдаг титэм хүрдийг үндсэн хүрдний нэг гэж тооцож байна.
Хүн үнэхээр л мунхаг адгуус, доод төрөлтнүдээс, гурван муу заяаны амьтдаас ялгаатай оюун ухаант, хэл сэтгэхүйт, соёлт дээд төрөлтөн юм бол оюун ухаан, хэл сэтгэхүйтэй холбоотой дээд хүрднүүд нь идэвхжчихсэн, адгуус амьтдаас илүү олон үндсэн хүрдтэй байх ёстой. Гэтэл өнөөх мунхаг хэлгий адгуус, гурван муу заяаныхантайгаа адилхан үндсэн зургаан хүрдтэй гэж сургаж байна. Ийм байж таарахгүй. Бас болоогүй эй, хүний хий (нарийн/далд) биеийг гэрлэн (хэт нарийн/хоосон) бие гээд нэрлэчихсэн. байна.

Энэ дутуу хагас мэдээлэл бол жамыг бүрэн таниагүй хүмүүсийн төөрөгдөл.
Нэг бол жинхэнэ "үнэн-академик-ариун" мэдлэгүүдээс хамгийн чухал хэсгийг нь санаатайгаар тасдаж авч хүн төрөлхтнөөс, нийт олноос нуусан бусармаг үйлдэл.

Ямар ч ухааныг, ямар ч номыг хүн өөр дээрээ, өөрийн амьдрал дээрээ буулгаж хэрэглэх, хэрэгжүүлэх ёстой.

Номоос тусдаа ертөнц, ертөнцөөс тусдаа ном байх ёсгүй.
Хүнээс тусдаа ном, номоос тусдаа хүн байх ёсгүй.
Жамаас тусдаа ертөнц (оршихуй), ертөнц (оршихуй)-с тусдаа жам гэж байхгүй, байх ёсгүй.


Бүх нэгдмэл болон нэгж оршихуй орчин үеийн нэр томьёогоор "академик-практик" хёрын төгс дээд хослол, зохиролт дээд нэгдэл.

Энэ академик-пратик гэсэн хослолын "академик чанарыг нь" буюу "жам зүй, тогтлыг нь" таньж мэдээд түүнийгээ хүний сэтгэлгээ, хэлэнд буулгасан нь мэдлэг юм. Сэтгэлгээ, хэлэндээ буулгаж авсан тэрхүү мэдлэг, өгөгдлөө илэрхийлж, хадгалж, дамжуулж, түгээж байгаа хэлбэр нь ном юм. Ийм учраас ном гэдэг бол амьдрал, практикаас тусдаа зүйл огтхон ч биш.
Хэрвээ ном-амьдрал хоёр, академик-практик хоёр тусдаа санагдаж байгаа бол бидний л сэтгэлгээний гажуудал. Бидний л номоо амьдрал, амьдралаа ном болгож чадахгүй байгаа мөхөс доорд байдалтай холбоотой гэсэн үг.

Ийм учраас:
1. Монгол цагаан домын үе үеийн язгууртнуудын гиуруу нартаа захисан сургаалуудад: "Домч болохыг хүсвэл агам югти номууд дор сайтар дадан төгс" гэсэн товч агаад маш тодорхой тайлал байдаг. Энэ нь номоо амьдрал, амьдралаа ном болго гэсэн үг. Номоо зөвхөн мэдлэг, ур чадвар, зэмсэг болгох биш дадал зуршил, зан заншил, амьлралын хэв маяг, соёл болго гэсэн үг. Тэгж байж чи жинхэнэ домч болно. Чи жинхэнэ домч болж байж чиний хийсэн дом амьдрал, үр дүн, амжилт, бүтээл болно гэсэн үг. Амьдралаас тусдаа, амьдралаас тасарсан ном, дом, домч гэж байхгүй, байх ёсгүй гэсэн үг.
2. Орчин үед Бясалгалын багш нар мөн адил "Бясалгалаа амьдрал, амьдралаа бясалгал болго. Хэрвээ бясалгалаа амьдрал, амьдралаа бясалгал болгож чадахгүй бол чи:
- бясалгагч болж жүжиглэж байгаа
- өөрийгөө ч хуурч, өрөөлийг ч хуурч хамаг цаг заваа дэмий үрж байгаа жүжигчин шүү" гэж хэлдэг.

Жамыг таньж мэдээд ном, гүн ухаан болгох нь зүй. Харин номоо хий хоосон номлол сургаал, зан үйл болгох нь гажуудал. Ном, гүн ухаанаа утга, чанарыг нь алдагдуулж, доройтуулж байгаа хэрэг.
Жамыг ном, гүн ухаан, Ном, гүн ухаанаа, үнэн-академик-ариун мэдлэгээ практик, хэрэглээ буюу "ур чадвар, багаж хэрэгсэл, увдис, нандин зэмсэг, бүтээл, технологи, капитал, баялаг", "ёс, ёс суртахуун, ёс заншил, зан заншил, соёл, соёл иргэншил болгох ёстой.

Танд Амжилт, Ашдын жаргал ерөөе!


✶ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ


Нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн




ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


цахим хичээлийн хөтөлбөр:

Comments

Popular posts from this blog

ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ)

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР