МОНГОЛ ЦАГААН ДОМЫН ЭХ СУРВАЛЖ, НОМ СУДАР


зургийн эх сурвалж: https://sportishka.com/turizm/32909-zolotye-gory.html

Монгол Цагаан Дом бол Марал (Гий)-н айн Тавин Таван Цагаан Тэнгэрийн Соёл юм.  

Миний эмээгээсээ уламжилсан, мөн өмнөх олон төрлүүддээ албан ёсны уламжлагч нь байсан цагаан домын ном судрууд бол Маралын айн Тавин таван цагаан тэнгэрийн Тэргүүлэгч Есөн цагаан тэнгэрийнх нь ном судрууд юм. Маралын айн Тавин таван цагаан тэнгэрийн соёлыг газар эх дэлхий дээр нутагшуулж, "Монгол Цагаан Дом" болгон хөгжүүлж, үр удамдаа албан ёсоор уламжилж, нэг ч удаа дамжлагаа таслалгүй авч яваа ураг удмынхан бол Маралын Тавин таван цагаан тэнгэрийн Тэргүүлэгч Есөн цагаан тэнгэрийнх нь язгуурт сүнс ухамсартай, алтайн кижи цус, ястай хүмүүсээс бүрдсэн эртний Гирэгүд гэдэг язгуур (овог)-нхнаас эхлээд Гэгээд - Гэрэлүд - Эхирэд - Ихэрэс - Ээхэн - Илээхэн язгуурынхан юм. Тэдний хамгийн сүүлийн уламжлагч нар нь миний эмээ Бад-Агару Ээхэн болон миний бие Илээхэн Ээхэн бид юм.  


Монгол Цагаан Дом:
- тэнгэр үзлийн гүн ухаан нээж, хөгжүүлж соёл иргэншил болгосон тэнгэр язгуурт, тэнгэр шүтлэгт нүүдэлчдийн ном судар, хөгжил-гэгээрлийн онол сургаал, арга технологи, амьдрах-анагаах ухаан, өв уламжлал, соёлын нэгээхэн хэсэг
- тэнгэр үзлийн гүн ухааны нэгээхэн хэсэг
- тэнгэр үзлийн гүн ухааны үндсэн технологиудын нэг болохынхоо хувьд цалигт, галигт, дуу уухайт үндсэн гурван төрлийн ном судартай.

Цаган домын ном судруудын ер гаран хувь нь тархинаас тархинд, сүнснээс сүнсэнд, амьдаас амьдад дамжуулдаг агам югти дуу уухайт хэлбэртэй байдаг. Зөвхөн "ЯТГАЛ" сударт тэмдэглэгдсэн үндсэн онолуудаа л галигт ном болгож бичиж тэмдэглэдэг. "ҮРЭКЕЛН" судрын тавин хувь нь уламжлагчийн тархи, зүрх, сүнсэнд, үлдсэн тавин хувь нь өөрийн акашидаа буюу цагаан домын эх сурвалж болох Маралын айн Тавин таван цагаан тэнгэрийн Тэргүүлэгч Есөн цагаан тэнгэртээ хадгалагддаг. "ЦАРГИЛ" судар бол гучин хувь нь өөрийн акашидаа, далан хувь нь уламжлагчдаа хадгалагддаг. "ЯТГАЛ" судар уламжлагчийнхаа тархи, зүрх, сүнсэнд, тодорхой хэсэг нь эгэл түвшинд галигт ном хэлбэрээр хадгалагддаг. Иймд энэ гурван судраас миний мэдэлд бүрэн эхээрээ байдаг, би агулга, мэдээллийг нь сонирхсон хүмүүстэй хуваалцах бүрэн боломжтой, эрхтэй судар нь "ЯТГАЛ" судар юм. 

Би энэхүү блогоороо, цахим сургалтаараа дамжуулан та бүхэнд "ЯТГАЛ" судрын үндсэн агуулгаас буюу цагаан домын үндсэн онол, тайлал, зарим аргазүйгээс, судрын хэлээр "оюуны идээ ундаа" гэж югтлэн нэрлэдэг хэсгээс нь зарлигийн цаг нь болсон, олон нийтэд гаргаж тавьж болох мэдлэг, мэдээллүүдийг хуваалцаж байна.


ҮРЭКЕЛН

Цагаан домын цалигт ном буюу увдисын номыг "ҮРЭКЕЛН" гэж нэрлэдэг. "ҮРЭКЕЛН" гэдэг нэр нь орчин цагийн монгол хэлээр бол “үрийн дуу” гэсэн үг. Цагаан домын цалигт номонд багтаж “үрийн дуу” гэж нэрлэгддэг "тууль, ерөөл, магтаал, дуу, үлгэр, өчил тангарагийн шүлгүүд" зэрэг оньсууд бол зөвхөн цагаан домын өмнөх уламжлагчдаа сонгогдсон албан ёсны уламжлагч, эсвэл “хутагт-ил/бүтээгч/8D” болон “хутагт-ил/бүтээгч/8D”-с дээш түвшний сүнс ухамсрын хөгжилтэй гиуруу нар буюу зөвхөн зургаан монгол язгуурынхны дундаас төрсөн тэнгэрийн язгуурт сүнс ухамсартай, алтайн кижи цус, ястай, цагаан домын онол, тайлал, аргазүй, оньсуудыг бүрэн эзэмшиж цагаан үйлийн домч болж чадах сав хувь төгөлдөр үр ач нар үзэх, эзэмших, хэрэглэх эрхтэй үнэн-академик-ариун мэдлэгүүд (оюуны идээ ундаа), нандин зэмсгүүд, хүслийг хангагч чандмань эрдэнүүд юм.


ЯТГАЛ

Цагаан домын галигт номыг буюу цагаан домын “онол, тайлал, аргазүй”-н судрыг "ЯТГАЛ" гэж нэрлэдэг. "ЯТГАЛ" гэдэг нь “Үл мартах-Үл маргах ҮНЭН, Өгүүлэх-Сайшаах ЭРДЭМ УХААН, Үнэмшүүлэх-Итгүүлэх УР ЧАДВАР” гэсэн утгатай югти нэр юм. Товчхондоо, “ЯТГАЛ” судар нь "чухан, чумоны онол, тайлал, аргазүй гурвын нэгдэл" юм. Хамгийн анхын "ЯТГАЛ" судрыг цагаан хус модны дурс дээр аранжи юрки бичгээр тэмдэглэж байсан гэсэн түүх домогтой. "Дурс" гэж цагаан хус модны үйсийг авч зөвхөн ном бичих зорилгоор тусгайлан бэлдсэн бэлдцийг хэлдэг. Яг л алтыг хигд болгон бэлддэг шиг.


ЦАРГИЛ

Цагаан домын дуу уухайт номыг буюу цагаан домын “дуудлага, өргөл, тайлга, тахилга, домын дуу”-ны судрыг "ЦАРГИЛ" гэж нэрлэдэг. "ЦАРГИЛ" гэдэг нэр нь “арван хоёр эгшигт” гэсэн үг. Учир нь домын дуу мөнх бус оршихуйн үндсэн арван хоёр их хүрээнд бүгдэд нь хүрч бүрэн гүйцэд үйлчлэх үндсэн арван хоёр төрлийн эгшиг, ая дантай. Ийм учраас домын дууг үндсэн арван хоёр таталгатай товшуур хөгжимтэй, эсвэл үндсэн арван хоёр эгшигтэй царгил хөгжимтэй, нэг бол үндсэн арван гурван таталгатай икел хөгжимтэй дуулах ёстой. Үндсэн арван хоёр эгшигтэй, орчин үеийнхээр бол арван хоёр нот тоглодог хөгжмийн зэмсгийг мөн царгил (чаргий) гэж нэрлэдэг.


Монгол Цагаан Домын эх сурвалж, ном судруудыг товчхон танилцууллаа.

Танд Амжилт, Ашдын жаргал ерөөе!

✶ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ

Нийтлэл бичсэн Монгол Цагаан Домын хорин хоёрдох үеийн уламжлагч Илээхэн Ээхэн




ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


цахим хичээлийн хөтөлбөр:



Comments

Popular posts from this blog

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

Монголчуудын БӨРТЭ ЧОНО (ЧОНО), ГОО МАРАЛ (БУГА), БҮРГЭД, ХУН ЗЭРЭГ ТОТЕМ болон "ТЭНГЭР ЯЗГУУРТ" гэсэн тодотгол ямар учиртай вэ?