БӨӨ МӨРГӨЛ бол ШАШИН БИШ


БӨӨ МӨРГӨЛ
✶ Бөө мөргөл бол жамыг таниулах, сахиулах үйл юм.
Бөө мөргөл бол тэнгэр үзлийн гүн ухааны оршихуйн "эгэл, нарийн, хэт нарийн, энгүй, мөнх" гэсэн үндсэн таван түвшинд тавууланд нь ажилладаг технологи юм.
Бөө мөргөл бол тэнгэр үзлийн гүн ухааны "хазайсныг тэгшлэх, хатууг зөөллөх, харыг цайлгах, хагас дундуурыг гүйцээж дүүргэх, халдах дайсан, түйтгэрийг эрхшээх, дарж устгах" технологи.
✶ Бөө мөргөл бол орчин үеийн нэр томъёо, ойлголтоор "оддын хүүхдүүд (star children/звездные дети)", судрын хэлээр бол "тэнгэр язгууртнууд, тэнгэрийн үрс", тэдний төлөөллүүд болох Бүри, Гий язгууртнууд, энэ Бүри, Гий язгуурт бүлүүдээс буюу од угт бүлүүдээс үүссэн монгол овогтнууд, тэдний үр сад энэ эх дэлхий дээр оршиж байхад тэдэнтэй хамт оршсоор л байх соёл, оршсоор л байх технологи юм.
✶ Бөө мөргөл бол нүүдэлчид хэдэн мянган жилийн турш үндсэн агуулга, мөн чанар, язгуур эрх ашиг, үндсэн зорилго, хэрэглээг нь алдагдуулалгүй хадгалж-тээж, хамгаалж-дархалж өнөөдрийг хүртэл уламжилж ирсэн:
- өөрийн гэсэн өвөрмөц ном судар, акаши, дата бааз
- "үйл амьдрал, цаг хугацаа" гурваар шалгагдаж шалгарч батлагдсан онол сургаал
- өөрийн гэсэн дэг ёс, уламжлал дамжлага
- өөрийн гэсэн аргазүй, нандин зэмсгүүдтэй,
- онол сургаал, аргазүй, дэг ёсыг нь үндсэлж боловсруулж хөгжүүлж төгөлдөржүүлсэн, өөрсдийн үйл, амьдрал, үр дүн, амжилтаараа баталсан эрдэмтэн мэргэд, сэцэд, суутнуудтай монгол овогтнуудын халдашгүй-хагацашгүй үнэт нандин өв соёл юм.


Бөө мөргөлийн талаар ярихын тулд бөө мөргөлийн эх сурвалж, үндэс хөрс, өлгий болох "тэнгэр үзлийн гүн ухаан"-ы талаар товчхон тодруулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. 'Тэнгэр үзлийн гүн ухаан" гэж, ер нь "тэнгэр язгуур", "тэнгэр шүтлэг", "тэнгэр, тэнгэр..." гэж ярихын тулд эхлээд "тэнгэр" гэдэг тулгуур ойлголтоо тодорхой болгох ёстой гэж бодож байна. "Тэнгэр" гэж юу вэ? гэдгээ мэдэхгүйгээр, тодорхой болгохгүйгээр "тэнгэр үзлийн гүн ухаан", "тэнгэр язгуур", "тэнгэр шүтлэг" гэх зэргээр "тэнгэр" гэсэн суурьтай олон нэр томъёо, ойлголтууд гаргаж ирж хэрэглэж болохгүй гэж бодож байна.


ТЭНГЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Тэнгэр гэдэг бол "бүх оршихуйн бүтээгч-язгуурууд" болох "гэрэл, хий, бодис гэсэн гурван язгуур элемент"-н "гэрлэн язгуурыг нь" бусад хоёроос нь илт давамгай хэмжээгээр агуулж байгаа, тийм учраас хэлбэр үзэгдлийн хувьд ч гэсэн гэрлэн хэлбэртэй, зүгээр ч нэг гэрлэн хэлбэртэй биш, гэрэл нь үргэлж гийж байдаг буюу гэрэл нь өөрийн бүх биеэ, бүх бүтцээ нэвтлэн гадагш цацарч орчноо болон бусдыг гийгүүлж байгаа оршихуйг тэнгэр гэж нэрлэдэг. Бидний сайн мэдэх тэнгэрүүд бол одод юм. Монголчуудын сүнс Бүри/Чоно, Гий/Маралын ордны оддоос ирсэн. Эртний монголчууд энэ тухай өөрсдөө мэддэг учраас:
- өөрсдийгөө тэнгэр язгууртнууд гэж ам бардам хэлдэг байсан
- хамгийн гол нь тэнгэр язгууртны ёсоор амьдардаг байсан
- бидэнд ийм ном мэдлэг, өв соёл үлдээсэн.


ҮЗЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Үзэл гэдэг бол хүний танин мэдсэн мэдлэг, туршлага дээр нь тулгуурлаж тухайн хүнд бий болсон (тогтсон) “итгэл үнэмшил, сэтгэлгээ, хандлага” гурвын нэгдэл юм.


ТЭНГЭР ҮЗЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Тэнгэр үзэл гэдэг бол тэнгэрүүд болон тэнгэр язгууртнууд (гэрлэн язгууртнууд) бүхнийг билгээр танин мэдсэн мэдлэг дээр нь үндэслэн тэдэнд бий болсон итгэл үнэмшил, сэтгэлгээ, хандлага гурвын нэгдэл. Өөрөөр хэлбэл тэнгэр үзэл гэдэг нь тэнгэрүүд болон тэнгэр язгууртнууд билгэ буюу оюун ухаан хаанаас эхэлж хаана төгсдөг юм тэр бүх орон зай, цаг хугацаа, оршихуй, хэмжээст бүхэнд билгээрээ нэвтэрч тэр бүхнийг ил, далд, нууц буюу эгэл, нарийн, хэт нарийн бүх түвшинд нь танин мэдэж тэдгээрийн нэгдмэл болон нэгж бүх хэлбэрийн түгээмэл болон тус тусын  жам, зүй тогтол, зохирол, генетик кодуудыг нь бүрэн тайлсан мэдлэг дээр нь үндсэлж тэдэнд бий болсон итгэл үнэмшил, сэтгэлгээ, хандлага гурвын нэгдэл юм. 


ГҮН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Онол сургаал, ном судар, технологи, зэмсгүүд нь бодит амьдралд хэрэглэж болдог, хэрэгждэг, бодит амьдралд үр ашгаа өгдөг, хамгийн гол нь тэр гүн ухааныг нээж, боловсруулж хөгжүүлсэн хүмүүс нь өөрсдөө түүнийгээ хэрэглэж, ажил, амьдралдаа хэрэгжүүлж ил бодит амжилт, үр дүнд хүрсэн "онол, сургаал, тайлал, аргазүй, зэмсгүүд"-ийн цогц системийг гүн ухаан гэнэ. Энэ л жинхэнэ гүн ухаан. Гүн ухаан гэдэг бол амьдралаас тасарсан, амьдралд нийцэхгүй хий хоосон онол теором, ном сургаал, хэн дуртай нь зохиочихдог, яриад онолдоод явж байдаг зүйл огтоосоо биш. Жинхэнэ академик мэдлэг бол жинхэнэ практиктай төгс зохицдог, төгс хосолдог, төгс төгөлдөр практик болдог байх ёстой. Практик нь эргээд академик мэдлэгээ баталж байх ёстой. Энэ л жинхэнэ гүн ухаан. Жинхэнэ гүн ухаан гэдэг бол академик-практик хоёрын төгс хослол байх ёстой. Академик, практик гэсэн хоёр талтай зоос байх ёстой. Гүн ухааны онол сургаалууд бол цэвэр танин мэдэхүй, цэвэр академик мэдлэг, цэвэр нээлтүүд байна. Гүн ухааны мэдлэгүүд бол хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн таамаглал, зохиол, өөрсдийнхөө таамаглал, зохиолыг гүн ухаан гэж нэрлэсэн зүйл огт биш. Ийм учраас жинхэнэ гүн ухааны онол сургаал, мэдлэгүүд орчлон хорвоогийн цэгц жамд бүрэн нийцэж, амьдрал, практик дээр бүрэн бууж, хэрэгжиж, тэр хэмжээгээрээ өндөр үр дүн өгч байх ёстой. Энэ л жинхэнэ гүн ухаан. Аливааг үнэн, зөв эсэхийг "үйл, амьдрал, цаг хугацаа" гурав шалгана, үр дүн нь батална.


ТЭНГЭР ҮЗЛИЙН ГҮН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Тэнгэр язгууртнууд танин мэдсэн мэдлэг, ололт нээлт, туршлага, ур чадвараа ажил, амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлж "үйл, амьдрал, цаг хугацаа" гурваар шалгаж, үр дүнгээр нь баталж, тэдгээрээс хамгийн шалгарсан мэдлэг, ололт, нээлт, туршлага, ур чадвараа “онол, сургаал, тайлал, аргазүй, зэмсгийн цогц систем” болгон загварчилж үр хойчдоо болон хүн төрөлхтөнд үлдээсэн өв нь тэнгэр үзлийн гүн ухаан юм. Тэнгэр язгуурт тэнгэр шүтлэгтнүүдийн тэнгэр үзлийн гүн ухаан өөрийн гэсэн онол сургаалтай, өвөрмөц ном судартай, технологитой, нандин зэмсгүүдтэй, эрдэмтэн мэргэд, хутагтууд, сэцэд, суутнуудтай. Хамгийн гол нь бүтээсэн үр дүнтэй. Жинхэнэ хэрэглээ, практик, оршихуйн цэгц жамд ээлтэйгээр зохицсон амьдралын хэв маяг, соёл, соёл иргэншил болж чадсан. Тэнгэр үзлийн гүн ухаан бичмэл биш аранжи юрки, агам югти ном судартай.

Тэнгэр үзлийн гүн ухаан нээж хөгжүүсэн тэнгэр язгуурт, тэнгэр шүтлэгт нүүдэлчид тэнгэр үзлийн гүн ухаанаа, үнэн-академик-ариун мэдлэгээ практик, хэрэглээ, бодит үйл хэрэг, амьдрах арга ухаан, амьдралын хэв маяг, ёс, ёс заншил, зан заншил, соёл, соёл иргэншил болгосон. Аливаа ном мэдлэг бол ийнхүү бодит хэрэглээ, бүтээл, капитал, баялаг, соёл болох ёстой. Тэгэхээр тэнгэр шүтлэгт нүүдэлчид өөрсдийн таньж мэдэж, нээж, боловсруулж хөгжүүлсэн ном мэдлэг, гүн ухаан, технологийнхоо дээд зорилгыг биелүүлсэн гэсэн үг. Энэхүү амжилт нь тэдний сүнс ухамсрын хөгжлийн түвшинтэй нь холбоотой.
Аль ч цаг үед, хэзээ ч, хаана ч хүн (хүмүүс) ном мэдлэгийг, ер нь аливаа зүйлийг өөрийнхөө л хэмжээнд ашигладаг.
Жишээ нь: "ОЮУНЫ ИДЭЭ УНДАА" гэж нэрлэгддэг "ҮНЭН-АКАДЕМИК-АРИУН МЭДЛЭГ"-г:
- ЭГЭЛ ХҮМҮҮС бол ОЮУНЫ ИДЭЭ УНДАА чигээр нь, нэг бол эгэл түвшний хэрэгцээгээ хангах УР ЧАДВАР, БАГАЖ ХЭРЭГСЭЛ болгож ашиглана
- ХУВИЛГААД (ЦАЛИГЧ НАР) оюуны идээ, эгэл түвшний хэрэгцээгээ хангах багаж хэрэгсэл болгож ашиглахын зэрэгцээ УВДИС, НАНДИН ЗЭМСЭГ буюу оршихуйн нарийн, хэт нарийн түвшинд ажиллах ур чадвар, хэрэгсэл болгож ашиглана
- ХУТАГТ (БҮТЭЭГЧ) нар болон ХУТАГТ (БҮТЭЭГЧ)-с дээш түвшний хөгжилтэй хүмүүс бол оюуны идээ ундаа, багаж хэрэгсэл, увдис, нандин зэмсэг болгож ашиглахын зэрэгцээ "ХҮСЛИЙГ ХАНГАГЧ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ" болгож ашиглана

Тэнгэр үзлийн гүн ухаан практик, хэрэглээ, соёл, бодит үйл хэрэг, амьдрах арга ухаан, амьдралын хэв маяг, ёс, ёс заншил, зан заншил, соёл, соёл иргэншил болсноороо бусад шашин болсон гүн ухаануудаас ялгаатай.
Ихэс дээдэс, экэч, ёсч, сэцэн, бөө, засагч нарынхаа үлдээсэн тэнгэр үзлийн гүн ухааныг практик, хэрэглээ, соёл, бодит үйл хэрэг, амьдрах арга ухаан, амьдралын хэв маяг, ёс, ёс заншил, зан заншил, соёл, соёл иргэншил болгосноороо тэнгэр үзлийн гүн ухааны уламжлагч, өртөөлөгч, өв тээгч, улаач зэрэг залгамжлагч нар гэгээнтнүүдийнхээ үлдээсэн гүн ухааныг шашин (номлол, зан үйл, сүм, дугана...) болгосон шашны хувраг, санваартан, лам, пастор зэрэг залгамжлагч нараас ялгаатай.
Гүн ухаан шашин хоёрын, гүн ухааны залгамжлагч, шашны залгамжлагч хоёрын үндсэн ялгаа нь энэ.

Иймд тэнгэр үзлийн гүн ухаан бол тантра буюу сонгомол үнэнээ, үндсэн философи, төв замаа гээж, орхиж мантра, янтратайгаа (хэлбэр үзэгдэл, нэр томъёотойгоо) хөөцөлдсөн, зууралдсан шашин (хий хоосон номлол, онол үндэслэл нь тодорхойгүй зан үйл, өөрөө хараагүй, мэдрээгүй зүйлдээ итгэж дагадаг мухар сүсэг, амьдрал, оршихуйгаас тусдаа зан үйл, заншил) биш. Тэнгэр үзлийн гүн ухаан шашин биш учир, тэнгэр үзлийн гүн ухааны оршихуйн "энгүй, эгэл, нарийн, хэт нарийн, экэ" гэсэн үндсэн таван түвшинд тавууланд нь ажилладаг технологи бөө мөргөл бол шашны зан үйл биш.


 Шашин гэдэг бол жинхэнэ гүн ухааны унаж доройтсон, нэг бол үндсэн агуулга зорилгоосоо гажсан хэлбэр (хувилбар) юм. 



Хэрвээ бид тэнгэр үзлийн гүн ухаанаа шашин, бөө мөргөлөө шашны зан үйл болгочихвол гүн ухааныхаа үнэн-академик-ариун мэдлэгүүдийг ойлгохоо болино. Ойлгохоо боливол жинхэнэ утгаар нь хэрэглэж, амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй болно. Жинхэнэ утгаар нь хэрэглэж, амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй бол ямар нэг, тэр дундаа хүссэн санасан үр дүндээ хүрч, амжилт олж чадахгүй.  
Гүн ухаанаа шашин болгосон хүмүүс гүн ухаанаа, үнэн-академик-ариун мэдлэгүүдээ ойлгохоо больдогийн, больсны нэг жишээ:
Буддын шашныхан буддын гүн ухааныхаа "гурван эрдэнэ" гэсэн ёгт нэрийг яг сонгодог академик утгаар нь, нарийндаа ямар гурван зүйлийг илэрхийлж буйг тайлж мэддэггүй. Маш ил өнгөцхөн, эглийн үзэгдлээр "гурван эрдэнэ" гэдэг бол "багш, ном, хувраг гурав" гэж тайлбарладаг. 
Хэрвээ бид тэнгэр үзлийн гүн ухаанаа шашин, бөө мөргөлөө шашны зан үйл болгочихвол буддын гүн ухаанаа буддын шашин болгосон залгамжлагч нар шиг нь бидний хойч үе тэнгэр үзлийн гүн ухааны суурь онол болох гурвалын онолын оньс "тулгын гурван чулуу" гэсэн югти нэрээ тайлж мэдэхгүй өнгөцхөн, зөвхөн эгэл үзэгдлээр сэтгэж "гурван ширхэг чулуу" гэж ойлгож, ярьж явах болно.  

Шашин бол:
1. гүн ухаан нээж хөгжүүлсэн, тэрхүү гүн ухаанаа өөрийн биеэрээ, амьдрал, амжилтаараа баталсан гэгээнтэн, суутнуудынхаа түвшинд хүрэхгүй, хүрээгүй дараа дараагийн шавь, залгамжлагч нар нь гэгээнтнүүдийнхээ нээж хөгжүүлсэн гүн ухааныг тэдэн шигээ шууд бодит амьдрал, амжилт, зан заншил, зам мөр, нандин зэмсэг, хүслийг хангагч чандмань эрдэнэ, соёл, соёл иргэншил болгож чадахгүй өөрсдийнхөө түвшинд буулгаж, агуулга чанарыг нь унагаж, ихэнх нь өөрсдөө ч ойлгохгүй хий хоосон номлол сургаал, зан үйл болгочихсон зүйл
2. хүмүүсийг санаатайгаар мунхруулж төөрөгдүүлж номхон дорой байлгах гэж, тэднийг барьж, хянаж удирдаж байх гэж гүн ухаан, ариун ном судруудаа санаатайгаар гуйвуулж зэвсэг болгон хэрэглэж байгаа зүйл
3. өндөр түвшний гүн ухааны онол, ном сургаал ойлгохгүй буюу тайлагч хоёр сэтгэхүй бүрэн хөгжөөгүй хүмүүст зориулж тэднийг хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх гэж, тэдэнд хүний ёсыг, хүн гэдэг төрөлтний элементарный ёс суртахууныг төлөвшүүлэх гэж тэдэнд зориулж гүн ухаанаа хялбаршуулаад тэр нь яваандаа ил өнгөцхөн, ойлгомжгүй хоосон номлол, мухар сүсэг, сохор итгэл болчихсон зүйл.


БӨӨ МӨРГӨЛ
✶ Бөө мөргөл бол жамыг таниулах, сахиулах үйл юм.
Бөө мөргөл бол тэнгэр үзлийн гүн ухааны оршихуйн "эгэл, нарийн, хэт нарийн, энгүй, мөнх" гэсэн үндсэн таван түвшинд тавууланд нь ажилладаг технологи юм.
Бөө мөргөл бол тэнгэр үзлийн гүн ухааны "хазайсныг тэгшлэх, хатууг зөөллөх, харыг цайлгах, хагас дундуурыг гүйцээж дүүргэх, халдах дайсан, түйтгэрийг эрхшээх, дарж устгах" технологи.
✶ Бөө мөргөл бол орчин үеийн нэр томъёо, ойлголтоор "оддын хүүхдүүд (star children/звездные дети)", судрын хэлээр бол "тэнгэр язгууртнууд, тэнгэрийн үрс", тэдний төлөөллүүд болох Бүри, Гий язгууртнууд, энэ Бүри, Гий язгуурт бүлүүдээс буюу од угт бүлүүдээс үүссэн монгол овогтнууд, тэдний үр сад энэ эх дэлхий дээр оршиж байхад тэдэнтэй хамт оршсоор л байх соёл, оршсоор л байх технологи юм.
✶ Бөө мөргөл бол нүүдэлчид хэдэн мянган жилийн турш үндсэн агуулга, мөн чанар, язгуур эрх ашиг, үндсэн зорилго, хэрэглээг нь алдагдуулалгүй хадгалж-тээж, хамгаалж-дархалж өнөөдрийг хүртэл уламжилж ирсэн:
- өөрийн гэсэн өвөрмөц ном судар, акаши, дата бааз
- "үйл амьдрал, цаг хугацаа" гурваар шалгагдаж шалгарч батлагдсан онол сургаал
- өөрийн гэсэн дэг ёс, уламжлал дамжлага
- өөрийн гэсэн аргазүй, нандин зэмсгүүдтэй,
- онол сургаал, аргазүй, дэг ёсыг нь үндсэлж боловсруулж хөгжүүлж төгөлдөржүүлсэн, өөрсдийн үйл, амьдрал, үр дүн, амжилтаараа баталсан эрдэмтэн мэргэд, сэцэд, суутнуудтай монгол овогтнуудын халдашгүй-хагацашгүй үнэт нандин өв соёл юм.


Үеийн үед
Үрийн үрд
Үргэлжийн мөнхөд
Монгол бөөгийн
Унтаршгүй мөнхийн гал нь
Оч цацруулан үлэмж ихээр бадарч
Унашгүй мөнхийн сүлд нь
Од цахилуулан онц ихээр асаж
Урвашгүй мөнхийн нөхөд нь
Олз хураан он ихээр айлсаж байгтэ
/...Хөхдэй Мэргэн Баатрын туулиас "ҮРЭКЕЛН" судар/


Танд Амжилт, Ашдын жаргал ерөөе!

✶ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ


Нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн




ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


цахим хичээлийн хөтөлбөр:



Comments

Popular posts from this blog

ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ)

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР